МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ » ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ » Экспорт Импорт


Манай компани Монгол улсад хамгийн ойрын далайн тээврийн гарц болох БНХАУ-н Синган боомтоор дамжуулан Ойрхи Дорнод, Ази, Америк, Европын улсуудад, ОХУ-н Владивосток, Санкт-Петербург, Новороссийск боомтуудаар дамжуулан Өмнөд болон Төв Ази, Ойрхи Дорнод, Европ, Америк, СНГ-н орнуудад тус тус бүх төрлийн ачааны тээврийг гүйцэтгэж байна.

Үүнд:
  • Овор ихтэй ачаа, хүнд машин механиз, тоног төхөөрөмжийн тээвэр
  • Авто машины тээвэр 
Бид БНСУ, Япон, АНУ, Араб, Герман, Ирланд улсуудаас авч байгаа шинэ болон хуучин автомашинуудад найдвартай ачилт бэхэлгээг хийж, түргэн шуурхай тээвэрлэж байна
  • Аюултай болон химийн ачааны тээвэр 
Олон Улсын Стандартын түвшинд хүрсэн ГОСТ 19433-81 стандартын дагуу аюултай ачааны техникийн шаардлага, түүний тээвэрлэлтийн болон хадгалалтын нөхцөлд тавих шаардлагуудыг ханган тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Дараах төрлийн ачааг тээвэрлэж байна.

Үүнд:
  • Тэсэрч дэлбэрэх бодисууд
  • Шахсан хий, даралтаар хадгалсан уусмалууд
  • Амархан гал авалцах шингэнүүд
  • Амархан гал авалцах бодис, биет материалууд
  • Хүчиллэг бодисууд
  • Хортой болон халдвар тараах бодисууд
  • Цацраг идэвхит бодисууд
  • Идэмхий болон зэврээх бодисууд
  • Бусад хорт бодисууд
  • Хүнсний бүтээгдэхүүн
Тээвэрлэлтийн явцад хагарах, амархан муудах, хадгалалтын тусгай нөхцөл шаардагддаг жимс, ногоо, архи, дарс, пиво болон бусад бүх төрлийн хүсний бүтээгдэхүүнийг аль ч улсаас тээвэрлэж байна.
  • Гэр ахуй, өргөн хэрэглээний барааны тээвэр
  • Барилгын материалын тээвэр
ОХУ, БНСУ, БНХАУ-с орж ирж байгаа бүх төрлийн овор ихтэй барилгын тоног төхөөрөмж, задгай болон бусад барилгын материалын тээвэрлэлтийг хийж байна.

  • Ноос ноолуур, Арьс ширний экспортын тээвэр
Бид БНХАУ-н Эрээн, Шанхай, Тианжин зэрэг хотуудруу ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийн экспортын тээвэрлэлтийг вагон болон чингэлэгээр хамгийн богино хугацаанд тээвэрлэдэг.   

« буцах
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих
Анджин Транс ХХК © 2010 зохигчийн эрх хуулиар хамгаалагдсан