МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ » ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ » Дамжин өнгөрөх болон төмөр замын тээвэр


Монгол улс хэдийгээр далайд гарцгүй, газар зүйн хувьд алслагдмал байрлалтай орон боловч Европ, Азийг холбосон төмөр замын асар өргөн сүлжээ бүхий дэд бүтцийн дунд буюу  ОХУ-ын бүрэн цахилгаанжсан 40.000км төмөр замын сүлжээ болон Транс Азийн төмөр замын сүлжээнд холбогдож байдаг. Энэ нь манай улсын хувьд транзит ачааг  богино хугацаанд тээвэрлэх өргөн боломжийг олгодог юм.

Монголын төмөр замын урт нь ОХУ-ын урд хилээс БНХАУ-ын хойд хил хүртэл нийт 1110 км үргэлжилдэг бөгөөд манай улсын төмөр замын сүлжээг ашиглан олон улсын тээвэр хийхэд бусад чиглэлээс богино хугацаанд, хямд зардлаар тээвэр хийх боломжтой байдаг билээ.

Манай компани салбартаа тэргүүлэх туршлагатай, өндөр ур чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчин, орчин үеийн удирдлагын менежментэд  тулгуурлан овор ихтэй, аюултай, химийн ачаа болон хүнд машин механизм, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн  зэрэг бүх төрлийн ачааны тээвэрлэлтийн цогц үйлчилгээг хамгийн хямд зардлаар гүйцэтгэж байна.


« буцах
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих
Анджин Транс ХХК © 2010 зохигчийн эрх хуулиар хамгаалагдсан