БИДНИЙ ТУХАЙ » КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА


   “Анджин Транс” ХХК нь 2010 онд улс хоорондын тээвэр зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулах зорилго тавин 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тээвэр зуучлалын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Өнөөдөр тус компани нь тээвэр зуучлалын салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн ажилтнуудаар багаа бүрдүүлсэн бөгөөд ОХУ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, АНУ, Австрали, Канад, Герман зэрэг дэлхийн томоохон 50 гаруй оронд байрлах өөрийн агентийн сүлжээг ашиглан төрөл бүрийн ачааг агаар, далай, авто болон төмөр замын тээврийн бүх төрлөөр улс хоорондын тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилээг үзүүлж байна.

   Бид дэлхийн өнцөг булан бүрээс бүх төрлийн тээврийн хэрэгслэлийг ашиглан овор ихтэй, хүнд жинтэй тээвэрлэхэд хамгийн хэцүү мэргэжилийн ур чадвар, туршлага шаардсан бүх төрлийн ачааг тээвэрлэж чаддагаараа бусдаас ялгарч чаддаг.

  Бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн зах зээлд өрсөлдөхүйц уян хатан үнэ, үйлчилгээний нөхцлийг санал болгодог бөгөөд таны болон танай байгууллагын урт хугацааны бизнесийн найдвартай түнш байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

Найрсаг хамт олон, найдвартай үйлчилгээ таныг хүлээж байна.
 
« буцах
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих
Анджин Транс ХХК © 2010 зохигчийн эрх хуулиар хамгаалагдсан