БИДНИЙ ТУХАЙ » ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
     Анджин транс” компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсье.
       Манай улсын эдийн засаг даяарчлагдсан зах зээлийн системд шилжин орсноос хойшхи хугацаанд дотоодын хүнд ба хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбар хурдацтай хөгжиж түүнийг дагаад гадаад дотоод худалдааны эргэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэж ирлээ. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, барилгын материал, суудлын автомашин, хүнд машин механизм, хүнс болон ахуйн бараа бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч  байна.  Харин бид энэ их худалдааны урсгалыг түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд аюулгүй, найдвартай тээвэрлэх, тээвэр ложистикийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж улмаар шинэлэг найдвартай дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхийн төлөө  ажиллаж байна. 
      Өнгөрсөн хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн түншүүд болон, үйлчлүүлэгчиддээ хамт  олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Хүндэтгэсэн:

ЗАХИРАЛ:  Б.ЧИНБАЯР

 
« буцах
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих
Анджин Транс ХХК © 2010 зохигчийн эрх хуулиар хамгаалагдсан