МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ » АГУУЛАХ ТЕРМИНАЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ


Анджин Транс ХХК нь АБТЕМА-1, АБТЭМА-2, Прогресс, Монгол Трансын терминалуудад дараах  үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд:
  • Гаалийн баталгаат болон энгийн агуулахад ачаа хадгалах
  • Дулаан болон ердийн агуулахад ачаа хадгалах
  • Гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн үзлэг хийлгэх
  • Автомашин, кранаар ачаа хүргэх, татаж авах
  • Ачаа ачих, буулгах, бэхлэх
Чингэлэгийн талбай

Манай компани нь Монголын төмөр замын нэгдсэн терминал болох 11000 м2 бетонон талбай буюу 50тоннын даацтай 1, 30тоннын даацтай 2, 12,5тоннын даацтай 1, 10тоннын даацтай 1ш крануудаар тоноглогдсон контейнер болон техник, тоног төхөөрөмж ачиж буулгах механикжсан талбайгаар үйлчилгээ үзүүлж байна.

Агуулах

Бид 1012м2 талбайтай гаалийн баталгаат битүү агуулах, 6000м2 талбайтай гаалийн зориулалтын агуулахуудад ачааны овор хэмжээнээс шалтгаалан 100 гаруй вагон ачаа хадгалах болон түргэн гэмтэх ачаанд зориулсан 756м2 дулаан агуулхад өвлийн улиралд ундаа, пиво, даршилсан бүтээгдхүүн зэрэг хүнсний зориулалттай ачааг хүлээн авч хадгалах үйлчилгээг үзүүлж байна.

Аюултай болон Химийн ачааны талбай

Бид Улаанбаатар хотын Толгойт хэсэгт байралдаг 30тн, 10тноннын даацтай 2 ширхэг вандан крантай камержуулсан талбайд аюултай болон тэсэрч дэлбэрэх, хортой болон халдвар тараах, цацраг идэвхит бодис гэх мэт бүх төрлийн химийн ачааг ачих, буулгах, хадгалах, хүлээн авагчид хүлээлгэн өгөх иж бүрэн үйлчилгээг гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтан дор түргэн шуурхай үзүүлж байна.

Нүүрсний талбай

Бид нүүрс, шохой гэх мэт задгай нурмаг ачааг 36 вагоны багтаамжтай өндөрлөсөн 2 замаар буулгаж өдөрт 975тн ачаа ачих хүчин чадалтай 2 ширхэг ачигчтай талбайгаар тогтмол гэрээтэйгээр үйлчилгээ үзүүлдэг.

Бид дотооддоо чанар стандартад нийцсэн агуулахаар үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ БНСУ-н Инчеон, Пусан, Финланд, АНУ дахь боомтуудад олон улсын стандартад нийцсэн агуулахын  үйлчилгээг чанарын өндөр түвшинд  хүргэж байна.



 
« буцах
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих
Анджин Транс ХХК © 2010 зохигчийн эрх хуулиар хамгаалагдсан