ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН » ИНКОТЕРМСИЙН НӨХЦӨЛ

Инкотермс нь ялгаатай улс орнуудын худалдаачид бие биенийгээ ойлгох, тэдний арилжаа хийх vйл ажиллагааг хөнгөвчлөхөд тусалдаг нөхцөлvvд юм. Эдгээр стандартууд нь олон улсын худалдааны гэрээ хэлцэлд тvгээмэл ашиглагддаг, Европын холбоонд бvртгэлтэй ICC-ийн худалдааны нөхцөлvvдийг нэгтгэсэн бөгөөд EXW (Ex works), FOB (Free on Board), CIF (Cost, Insurance and Freight), DDU (Delivered Duty Unpaid), CPT (Carriage Paid To) зэрэг стандартууд олонд танигдсан байдаг. Ихэнх гэрээ хэлцлvvд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш хийгдсэн байдаг тул тэдгээрийг Инкотермс2000-ийн нөхцөлөөр зохицуулдаг байна.

Инкотермс нь бараа таваарын эзэмших эрхийн шилжилтийн асуудлыг шийддэггvй.

Ангилал E

EXW – EX Works: Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх зардал vйл ажиллагааг худалдан авагч тал өөрөө хариуцна.

Ангилал F

FCA – Free Career: Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх хэлбэрийг сонгоно. Худалдагч тал бараа бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хvлээлгэн өгсөнөөр хариуцлага дуусах ба vvнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна.
FAS – Free Alongside Ship: Бараа таваарыг усан онгоцны боомтод хvргэж, хvлээлгэн өгсөнөөр худалдагчийн хариуцлага дуусч, энэ vеэс хойш худалдан авагч тал хариуцна. Худалдан авагч тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарын гаалийн асуудлыг хариуцна.
FOB – Free on Board: Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойшхи бvх зардал эрсдлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бvх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна.

Ангилал C

CFR – Cost and Freight: Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хvртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бvх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хvлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.
CPT -Carriage Paid To: Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролсон газар хvртэлх бараа таваартай холбоотой бvх зардлыг хариуцна. Харин эхний тээвэрлэгч байгууллагад бараа таваарыг хvлээлгэн өгсөн мөчөөс хойших бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардлын бvх эрсдлийг худалдан авагч тал хариуцна.
CIP – Cost, Insurance, and Freight: Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvн дээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.

Ангилал D

DAF - Delivered at Frontier: Худалдагч тал зардал, эрсдлийн хариуцлагыг худалдан авагч талд улсын хил дээр шилжvvлнэ. Худалдагч тал бараа таваарын бvрэн бvтэн байдал болон экспорт, гаалийн бичиг баримт, хил хvртэлх тээврийн зардлыг хариуцна. Худалдан авагч тал импортын дотоодын гааль болон тээврийн зардал, бусад эрсдлийг хариуцна.
DES - Delivered Ex-Ship: Худалдагч тал усан онгоцыг сонгох ба далайгаар тээвэрлэх зардал, эрсдлийг хариуцна. Зардал, эрсдлийг хариуцлагыг худалдагч тал худалдан авагч талд бараа таваар буулгах боомтод шилжvvлнэ.
DEQ - Delivered Ex-Quay: Бараа таваартай холбоотой бvх зардал, эрсдлийн хариуцлагыг худалдагч тал очих боомт дээр худалдан авагч талд шилжvvлнэ. Мөн худалдагч тал гааль болон импортын бvх бичиг баримт болон зардлыг хариуцна.
DDU -- Delivered Duty Unpaid: Худалдагч тал бараа таваарыг худалдан авагч талд тээвэрлэн хvргэж, бараа таваарын даатгал болон ачиж, буулгах бvх зардал, экспортын зардал, тээврийн бvх зардлыг хариуцна. Худалдан авагч тал зөвхөн импорт, гаалийн зардал болон импорттой холбоотой бусад зардлыг хариуцна.
DDP - Delivered Duty Paid: Энд худалдагч тал нь бараа таваар vйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хvлээлгэн өгөх хvртэл гарах бvх зардлыг хариуцна.

 
« буцах
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих
Анджин Транс ХХК © 2010 зохигчийн эрх хуулиар хамгаалагдсан